Дэлхийн цахилгаан барааны хаягдал

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Хуучин нөүтбүүк, гар утсаа хаясны дараа яадгийг та мэдэх үү? Хуучин цахилгаан хэрэгслийн хог хаягдлын эцсийн шат нь Хятад улсад боловсруулагддаг гэнэ.

НҮБ-ын сүүлийн үеийн мэдээгээр Хятад нь дэлхийн хамгийн их цахилгаан хэрэгслийн хаягдалтай орон юм байна.
Телевиз, хөргөгч, агааржуулагч, хуучин нөүтбүүк гэх мэт цахилгаан барааг бүгдийг нь Хятадад үйлдвэрлэдэг учраас буцаад эдгээр хэрэгслийн хаягдал нь  Хятадад цуглардаг гэнэ. НҮБ-ын мэдээгээр цахилгаан барааны хаягдлын 70% нь Хятад улсад дахин боловсруулагддаг байна.

Хятадын “Ногоон энхтайван” байгууллагын Бээжин дэх хэвлэлийн төлөөлөгч Ма Тианжи “ НҮБ-аас гаргасан АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас цахилгаан барааны хаягдлыг Хятад, Вьетнам зэрэг улс руу тээвэрлэхийг хориглосон журам байдаг тул эдгээр цахилгаан барааны хаягдлын ихэнх нь хууль бус замаар Хятадад орж ирдэг” гэж хэлжээ.

Хятадын Гуюу мужийн зүүн өмнөд нутагт цахилгаан барааны үйлдвэрлэл төвлөрсөн байдаг ба сүүлийн 10 жилд цахилгаан барааны хаягдлаараа олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Олон зуун энгийн хүмүүс болон мэргэжилтэн эндэхийн цахилгаан барааны хаягдлыг ялгаж дахин боловсруулахаар ажилладаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top