45 настай Грэйсэн Дафийлд Америкийн Техас мужийн Аустин хот дахь байшингаа худалдаж Dell Inc. Компани дахь мэдээллийн техногийн инженерийн ажлаасаа гараад бизнесийн удирдлагаар мэргэжил дээшлүүлж сурахаар Хятадыг зорихоор шийджээ.
Финландын Ли Тусанен нь 27 настай ба нэгэн худалдааны компанид менежерийн ажилтай. Тэрээр ажлаасаа чөлөө аван Хятадад 1 жилийн хугацаатай бизнесийн чиглэлээр сурахаар болжээ.
Мөн Хятад гаралтай Америкийн иргэн Жонатан Уй 25 настай ба өөрийн үе тэнгийнхэнээс мэдлэгээрээ давж гарахын тулд Хятадад бизнесийн удирдлагын магистраар сурахаар төлөвлөж байгаагаа ярьж байна.
Дээрх гурван залуу бол Хятад улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж өнөөгийн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилго тавьж байгаа барууны орнуудын олон мянган залуусын тод жишээ юм.
Барууны их сургуулиудаас илүү өндөрлөгт гараад байгаа Хятадын их дээд сургуулиудад суралцаж буй гадаадын оюутнуудын тоо жил ирэх тутам улам өсөж байгаа талаар Хятадын Боловсролын Яам мэдээлж байна. Тэдний судалгаагаар 2011 онд гэхэд өмнөх жилээс 290,000 оюутнаар нэмэгдсэн ба 10%-иар өссөн гэнэ.
Гадаадын оюутны хэл соёлыг илүү ойлгон үзэж оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон материаллаг баазад хөрөнгө оруулалт хийх замаар Хятадын засгийн газраас гадаадын оюутныг татах стратеги бодлого хэрэгжүүлдэг талаар тус улсын Шинжлэх Ухааны Академийнхан ярив. Мөн үүний зэрэгцээ АНУ болон Ази, Европын орнуудын засгийн газар шинэ үеийн залуусын оюуны чадварыг дэмжиж тэтгэх зорилгоор Хятадын засгийн газартай байнгын холбоотой байж Хятадын сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийдэг гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
өмхий янханы гөлөгнүүдийн хэл соел гэж юу байдаг юм.**********бол монголыг эзлэхийн тулд залуусын тархийг угааж байгаа юм.
manai uher mongolchuud hytadiig muulj uzen yadaj suuhaar hel soyliig ni surch meddeg boloosoi tegvel tedniig iluu ih tanij medne sh dee