Хүүхдээ уйлахыг нь зогсоох гэж хөлдөөгчинд хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Хүүхдээ уйлахыг нь зогсоох гэж хөлдөөгчинд хийсэн аймшигтай хэрэг гарчээ. Тэрбээр АНУ-ын Вашингтон мужийн оршин суугч 25 настай Тайлер Дойч төрөөд ердөө 42 хонож байгаа бяцхан охиноо уйлахыг нь зогсоох гэж хөлдөөгчинд хийж орхижээ. Охиноо цаг хэртээ хөлдөөгчинд түгжсэн бөгөөд эхнэрийгээ ирэх үед хөлдөөгчнөөс гаргасан байна. Түүний үйлдлийг харсан эхнэр нь цагдаа дуудаж, нөхрөө баривчлуулан, охиноо эмнэлэгт хүргэсэн аж.

Эмч нар охиныг үзэхэд биеийн хэм 28 градус болж буурсан бөгөөд нярай хүүхдийн биеийн дулаан 35 хэм байдаг ажээ. Одоогоор нярайн биед өөр олон бэртэл, гэмтлүүд байгааг илрүүлсэн бөгөөд зарим яс нь хугарсан байжээ. Тиймээс гэмт этгээд Тайлер Дойчийг хүүхдийн биед хор хөнөөл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж хорисон байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uran(202.126.91.157) 2013 оны 06 сарын 02

Setgel medrel.n ovchtei nohor bn da

0  |  0
zochin(202.55.191.35) 2013 оны 05 сарын 31

amerik gej iim lteneg humuuseer duuren bh yum daa

0  |  0
Top