Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээр “Шуанхуй Интернешнэл” компанийн бүтээгдэхүүнээс байнга зөрчил гардаг ба хэтэрхий их нэмэлт амт оруулагчтай, заримдаа бүр өт хорхой, хэтэрхий их бактери илэрдэг талаар 2011 оноос хойш байнга гарах болжээ.
Харин өнгөрсөн лхагва гарагт Гонконгд төвтэй “Шуанхуй Интернешнэл” компани нь АНУ-ын “Смит Фийлд” гахайн мах боловсруулагч үйлдвэрийг 5 тэрбум доллараар худалдан авах гэж буйгаа зарлалаа.
Өнгөрсөн оны 6-р сард Бээжинд супермаркетаас Шуанхуйгийн зайдас худалдаж авсан нэгэн эмэгтэйн хүү нь зайдсыг идсэний дараа савнаас нь үхсэн өт гарсан байна. Харин хүү тэр даруйдаа бөөлжиж суулгасан талаар Хятадын англи хэлээр гардаг” Глобал Таймс” сонинд мэдээлжээ.
Мөн оны 5 –р сард Шанхайн өдрийн сонинд Хятадын өмнөд хэсгийн Гаунжу хотын аж үйлдвэрлэл хариуцсан албаны хүмүүс Шуанхуйгийн зайдаснаас гэдэсний өвчин үүсгэгч их хэмжээний бактери илэрсэн талаар мэдээлж байв.
Харин АНУ-ын Хүнсний Аюулгүй байдлын хуулийг 2011 онд батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн конгрессийн гишүүн Роза Де Лауро Хятадын хүнсний бүтээгдэхүүн ард олны эрүүл мэндийг хохироож байгаа ба мөн түүнчлэн Шуанхуй компанийн бүтээгдэхүүнээс байнга зөрчил илэрдэг талаар ярьсан байна. Мөн тэрээр хэлэхдээ “Шуанхуй ба Смит Фийлд хоёр компани нэгдэж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хүндрэлтэй болгож байна. Энэ хоёр компани нь Америкийн хэрэглэгчдэд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж чадах эсэх тал дээр эргэлзэж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )