Японоос хулгайлагдаж ирсэн буддын баримлыг буцаан өгөхгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Өнгөрсөн пүрэв гарагт Сөүлд хулгайлагдсан буддын баримлыг эзэмшигч хийдийн лам энэ хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв. Энэ хэлэлцүүлэг дээр Өмнөд Солонгосын буддын шашны лам болон түүнийг дэмжигчид өнгөрсөн жил Японы хийдээс хулгайлагдаж ирсэн буддын баримал нь Өмнөд Солонгосынх тул буцааж өгөхгүй гэж мэдэгджээ.

Каннон нэртэй энэ баримал нь өнгөрсөн 10-р сард Японы  Цушима аралын хийдээс хулгайлагдсан 2 баримлын нэг бөгөөд уг баримлыг энэ оны 1-р сард Өмнөд Солонгост авчирсан байна.

Судлаачид болон хууль сахиулагчид уулзалтан дээр энэ баримлыг анхнаасаа Япончууд дээрэмдэж авсан байсан ба хэрэв үүнийг буцаан өгвөл Өмнөд Солонгосын соёлын өвийн бүрэн эрхт байдал алдагдсан хэрэг болно хэмээн эсэргүүцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top