Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Италид үхлийн аюултай MERS-CoV буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын халдварт корона вирус илэрсэн талаар мэдээллээ. Өнгөрсөн бямба гарагт Иордан улсад аялаад ирсэн 45 настай эрэгтэй халдвар авсан байсан бол мөн дараа өдөр нь халдвар тээгчээс 2 эмэгтэй халдвар аван Италид одоогоор 3 хүн энэ вирусаар халдварлаад байна.
АНУ-д төвтэй Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх төв нь Ойрхи Дорнодын амьсгалын замын халдварт корона вирус нь амьсгалын замыг маш хүчтэй гэмтээдэг ба өвчний шинж тэмдэг нь халуурах, ханиалгах гэх мэт шинжээр илэрч уушигны хатгаа, бөөрний дутагдалд хүргэх аюултай өвчин болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )