Европын төв хэсгээр аюултай үер болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Германы өмнөд хэсэг, Чех, Австри, Швецари улсуудын нутгаар их хэмжээний аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэж аюултай нөхцөл байдалд хүрсэн тул зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж эхлэв.

Чехийн нийслэл Прага хотын төвөөр үерийн ус гол мөрөн шиг урсаж, Герман, Австри улсууд хүнд байдалд байгаа ард иргэдэд тусламж үзүүлэхээр цэрэг армиа дайчилж эхэллээ.

Австрийн Залцбург хотын ойролцоо хөрсний нуралт үүссэнээс болж нэг хүн нас барж Чех улсад үерийн улмаас 2 хүн нас баржээ.
Чехийн засгийн газраас улс орон даяар онцгой байдал зарлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top