УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тэнсэн харгалзах ялгүй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулуунд өнгөрсөн баасан гарагт нэгэн албан бичиг илгээжээ.
Уг албан бичигт “Цэнд овогтой Шинэбаярыг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтаас хасалт хийж, хоригийг цуцална уу” гэсэн байна. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг өмнө нь хилээр нэвтрэхийг хориглосон байсан бөгөөд энэ хоригийг цуцалж буйгаа холбогдох албаныхан албан ёсоор мэдэгджээ.
Энэ тухай эргэн сануулахад өнгөрсөн оны долдугаар сард ТЕГ-т түүнийг дуудаад эрүүгийн хэрэг үүсгэснийг мэдэгджээ. Ц.Шинэбаярыг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах өдөр буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд цагдаагийн ажилтнуудын өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн хэмээн нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн юм.
Ц.Шинэбаяр энэ тухайгаа “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг. Өөрийн гэсэн үзэл бодолтой байсныхаа төлөө, намын нэр авах гэж тэмцсэний төлөө, Оюутолгойн гэрээг эсэргүүцсэний төлөө, гадаад өрийн талаар мэдэгдэл хийснийхээ төлөө, гараа шилэндээ авч газар хэвтээгүйнх нь төлөө өгч байгаа шийтгэл юм” хэмээн дүгнэн ярьсан байдаг. Ц.Шинэбаяр тухайн үед УИХ-ын гишүүн байсан бөгөөд тэр өдөр шүдээ хугалуулж, завьжаа яз цохиулсан.
Дээрээс нь хоолойгоо боолгосноос болж одоо болтол эдгэхгүй байгаагаа тайлбарласан байдаг. Тэрээр хоолойгоо Монголд эмчлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд гадаадад очиж дахин хагалгаа хийлгэхээс өөр аргагүйд хүрчээ.
Гэсэн ч түүнийг хилээр нэвтрэхийг хориглоод байсан. Эцэст нь экс гишүүн дөнгөж гурав хоногийн өмнө хил гарах эрхтэй болж хоолойдоо эмчилгээ хийлгэх боломж бүрдлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoshin(203.91.117.4) 2013 оны 06 сарын 03

manai uls ih sonin huulitai umaa.beleg erhteneeree emegtei hvnii am ruu shishsen hvnd huuli vilshildgvi.getel ter hvnlvv huruugaaraa sgisgsen hvnd huuli vilshildeg

0  |  0
зочин(202.179.10.150) 2013 оны 06 сарын 03

төрд байгаа танхай хулгайчуудаа адилхан шийтгэх хэрэгтэй

0  |  0
зочин(202.179.10.150) 2013 оны 06 сарын 03

төрд байгаа танхай хулгайчуудаа адилхан шийтгэх хэрэгтэй

0  |  0
зочин(202.179.10.150) 2013 оны 06 сарын 03

төрд байгаа танхай хулгайчуудаа адилхан шийтгэх хэрэгтэй

0  |  0
зочин(202.179.10.150) 2013 оны 06 сарын 03

төрд байгаа танхай хулгайчуудаа адилхан шийтгэх хэрэгтэй

0  |  0
Bid(70.194.76.1) 2013 оны 06 сарын 03

Elbegdorjid gomd! Tuunii tumen buruu

0  |  0
Top