Өнгөрсөн ням гарагт Чех улсад анхны 5 ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүдийн ээжийг Александра Кинова гэдэг ба 23 настай гэнэ. Энэ нь түүний хоёр дахь төрөлт бөгөөд төрөхийн өмнөх сар хүртэл 5 ихэр тээж байгаагаа мэдээгүй байжээ.
Харин өчигдөр тэрээр хийсвэр хагалгаа хийлгэн ихрүүдийг төрүүлсэн ба ихрүүдийн бие хэвийн байгаа ба эх, хүүхдүүдийг Прагийн Эх Нялхсын Институтын эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна.
Эмч нар 4 хүү, нэг охиныг амжилттай эх барьж авсан ба эцэг эх нь 4 хүүг Даниел, Майкл, Алекс, Мартин, охиныг Терезка гэж нэрлэжээ.
Төрөлт ямар нэгэн хүндрэлгүй байсан ба ихрүүдийн эрүүл мэндийн байдал 95%-тай сайн байгаа гэж эмч нар хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
YITGARTAI SAIT BNA
setguulch ta nar bolovsroldoo joohon anhaaraacheekesaryevo hagalgaa gediin malaa