Йемений Ерөнхийлөгч огцорно гэдгээ албан ёсоор мэдэгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Йеменийн Ерөнхийлөгч Али Абдалла Салех төрийн эрхээ шилжүүлэх хүн нь тодорхой болсон цагт огцорно хэмээн мэдэгдлээ. Тэр хэлэхдээ “Барууны удирдагчид намайг даруу огцрохыг шаардаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар төрийн эрхээ шилжүүлчихээр найдвартай хүн алга. Бүх нийтийн санал асуулга, эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль явуулсны дараа би огцрох болно” гэв. Мөн тэрээр Йемений босогчидтой холбогдох хүсэлгүй байгаагаа онцолжээ. А.Салех “Босогчдын ганц зорилго нь төрийн эргэлт хийхэд орших юм. Тиймээс улс оронд маань эмх замбараагүй байдал үүсэхийг би тэвчихгүй. Үндсэн хуулинд заасны дагуу ардчилсан замаар төрийн шинэ тэргүүнээ сонгох болно” хэмээгээд олон улсын ажиглагчдыг эх орондоо урьжээ. Төрийн эрхэнд 32 жил болж буй Ерөнхийлөгч  А.Салехын бүрэн эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болох ажээ.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top