Тайландаас хууль бусаар нохой тээвэрлэх болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Тайландын зүүн хойд нутгаас жил бүр 200,000 гаруй амьд нохойг Вьетнамын ресторануудад хэрэглэх зориулалтаар хууль бусаар хил давуулдаг болжээ.

Хууль бусаар тээвэрлэгдэж байгаа нохдыг ачааны машинд мянга мянгаар нь багц болгон боож ачдаг учраас олон хоногоор үргэлжилсэн тээврийн явцад зарим нь боогдож үхэн, зарим нь ангаж цангасан ирдэг гэнэ.

Ингээд Вьетнамд ирснээр ноходын зовлон дуусдаггүй. Нохой уурлаж, догшин ширүүн зантай болох тусам махны амт нь илүү сайжирдаг учраас авч ирсэн нохдыг төмөр торонд хашиж улам догшин аашыг нь хөдөлгөдөг  байна.

Амьтны эрхийг хамгаалах бүлгийнхний мэдээгээр бол хууль бус наймаачид  гэрийн энгийн гөлгөөс эхлээд Тайландын хаа сайгүй элбэг байдаг нохой, мөн түүнчлэн Хятадад байдаг сайн үүлдрийн нохойг хүртэл хулгайлан авч ирж Вьетнамд зардаг болохыг олж тогтоожээ. Эдгээрээс Хятадад байдаг сайн үүлдрийн нохой илүү өндөр үнэ хүрдэг гэж тэд мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HAIR(203.91.117.4) 2013 оны 06 сарын 08

ARAI CH DEE BURHAN MIN

0  |  0
өөдөө(122.201.18.159) 2013 оны 06 сарын 04

байгаль хэзээ нэгт өшөөгөө авна

0  |  0
zaluu(122.201.18.146) 2013 оны 06 сарын 03

arai l aimar yumaa..hoorhii amitad

0  |  0
naagii(202.55.191.35) 2013 оны 06 сарын 03

muu aluurchdig uursdig ni tegvel taarna

0  |  0
нохой идэхээ болиё(182.160.8.86) 2013 оны 06 сарын 03

өрөвдмөөр юмаа ингэж чихүүлж ачуулсан нохой ямар их тамлал зовлонг эдэлдэг болдоо хөөрхий.

0  |  0
zochin(202.179.22.188) 2013 оны 06 сарын 03

ийм аймаар зүйл хийдэг юм чинь үер усны аюул газар хөдлөлт халдварт өвчин тусч үхэхээс яахав дээ та нар

0  |  0
Top