Холливуудын алдарт жүжигчин, 68 настай Майкл Дуглас төвөнхийн хорт хавдраар өвчилжээ. Майкл Дуглас нь Английн жүжигчин Катерина Цета Жонстой гэрлэсэн ба анх хэлэн дээр нь хавдар гарснаас болж эмчид үзүүлэн ийнхүү хорт хавдартай болсноо мэдсэн байна.
Гэвч тэрээр энэ өвчний гол шалтгаан нь түүний анхны эхнэрээс төрсөн хүү Камерон нь хар тамхины наймааны хэргээр шоронд орсонтой холбоотой, түүний сэтгэл санааны дарамт, мөн олон жилийн турш архи, тамхи хэрэглэсэн зэргээс үүдэлтэй гэж бас өөрөөр тайлбарлаж байгаа гэнэ.
Харин эмч нар бэлгийн замаар халдварладаг хүний хөхөлгөр ур буюу папилома вирусын халдвараар үүсгэгдсэн хорт хавдар ба энэ нь бэлгийн замаар дамжин халдварладаг гэж тайлбарлаж байна.
Одоо тэрээр 6 сар тутам шинжилгээ өгч хяналтад байгаа ба өөдрөг үзэлтэй хүн тул өвчинтэйгээ тэмцсээр байгаа гэж хэвлэлийнхэн мэдээлэв.
Сэтгэгдэл ( 1 )
аль хэдийн эдгэрчихэд одоо кинонд тоглоод явж байна