Amazon.com” интернетийн жижиглэн худалдааны Герман дахь салбарын ажилчид энэ даваа гарагт илүү төлөлт болон ашгийн талаарх маргааны улмаас нэг өдрийн ажил хаялт зарлаад байна. “Верди” Худалдааны Нэгдлээс Лэйпциг болон Бадхэрсфелд хотын Амазоны ачаа тээврийн төвийн ажилчдыг орон нутгийн цагаар 04:00 цагт ажил хаялтаа эхлэхийг уриалав.
Өнгөрсөн 5-р сарын 14-нд Бадхэрсфелд хотын салбарын 600 гаруй ажилчин, Лэйпциг хотын салбарын 300 гаруй ажилчид ажил хаялт хийсэн ба мөн сарын 27-нд Лэйпциг хотод, 29-нд Бадхэрсфелд хотын салбарууд тус тус ажил хаялт хийжээ.
Герман даяар Амазоны нийт 9000 гаруй ажилчид байдаг ба бусад худалдааны болон захиалгын компаниудтай ижил нөхцөлтэй ажилчдын гэрээ хийж түүнийгээ хэрэгжүүлэх шийдвэр гаргасанд ажилчид үүнийг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулж байна.
Энэ шинэ журам, гэрээгээр бол захиалгын суурь үнэ нэмэгдэж шөнийн ээлжийн ажилчдын цалин хангамж ч өсөх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )