Экс ерөнхийлөгч амиа хорлохыг завдав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Тайванийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чен Шуйбянь нь авилгын хэргээр Тайжуны шоронд хоригдож байгаа билээ. Тэрээр өнгөрсөн ням гарагт амиа хорлохыг завдсан хэмээн тус улсын хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. Чен Шуйбянь амиа хороохоор оролдохдоо шоронгийн ариун цэврийн өрөөнд алчуураар өөрийгөө боох гэж байсан бөгөөд энэ талаараа тэрээр сэтгэл санааны тогтворгүй байдлаас болсон хэмээн тайлбарлажээ.

Тэрбээр 2000-2008 онд улсынхаа төрийн тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд албан тушаалаасаа буусны дараагаар авилгын хэрэгт холбогдож ийнхүү шийтгүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top