Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Техас мужийн иргэн зөгийн сүрэгт 1000 гаруй удаа хатгуулж амиа алджээ. 62 настай Ларри Гүдвин Мүүди тахианы хуучин байрыг цэвэрлэхдээ дотор нь зөгий үүрлэсэн байсныг мэдэлгүй ийнхүү харамсалтай амиа алдсан байна.
Хөршийн мэдүүлснээр зөгийн сүрэг трактораа барьж байхад нь дайрснаар хохирогч машинаасаа бууж чадаагүй аж. Түүний охин, эхнэр, хөршүүд нь туслахыг оролдсон боловч аль хэдийн өнгөрсөн байжээ. Эхнэр охин нь зөгийн сүрэгт 100 гаруй удаа хазуулсан бөгөөд “Ларри дээр очиход бүх бие нь хөх ягаан өнгөтэй, нүүр, гар дээр нь битүү хазсан байсан” хэмээн ярьжээ. Хүний аминд хүрсэн зөгийнүүд “алуурчин зөгий” хэмээн нэрлэгддэг Афракийн зөгийнүүд байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )