Хогийн саванд хаягдсан нярайн амийг “нохой аварчээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Төрсөн үрээ нохойноос доогуур үзэж, хогийн саванд хаячихдаг хатуу гэхэд дэндүү хатуу хэргүү сүүлийн үед газар авсаар байна. Энэ аймшигт хэрэг хаа сайгүй олшрох болсон. Энэ удаа Тайландын нийслэл Бангкок хотоос 75 км алсад орших Аюттая мужийн нэгэн тосгонд Пуи нэртэй нохой эцэг эхдээ гологдон хогийн саванд хаягдсан бяцхан охины амийг аварсан хэрэг гарчээ. Пуи нохой хотын хогийн савнаас гялгар ууттай зүйл олж, гэрийнхээ үүдэнд зууж авч ирж тавьжээ.


Түүнийг харсан гэрийн эзний үеэл дүү нь уутны амыг нээтэл дотор нь дөнгөж төрсөн бололтой жаахан хүүхэд байсан хэмээн нохойн эзэн Гумнерд Тонгмак ярьжээ. Охины жин ердөө 2,2 кг байсан байна. Пуи нохойн ачаар эцэг эхдээ хаягдсан охин амьд үлдэж чадлаа хэмээн оршин суугчид нь ам сайтай магтаж байв. Орон нутгийн удирлагууд хэдийн охины эцэг эхийг олж, яагаад ийм хэрэг хийх болсон шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа аж. Пуи нохой байгуулсан гавьяаныхаа төлөө Орон нутгийн Улаан загалмайн нийгэмлэгээс арьсан хүзүүвч, медалиар шагнуулсан бол эзэнд нь мөнгөн шагнал гардуулан өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top