Ливийн шилжилтийн Үндэсний зөвлөлийн тэргүүний албан тушаалд томилогдоод буй Мустаф Абдель Жалиль 4-р сарын 24-нд Кувейтэд айлчилсан байна. Энэ үеэр Кувейтийн тал Ливийн босогчдод зориулж, М.Каддафийн цэргүүдийн эсрэг тулаанд 177 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн Баасан гарагт Францын тал Европ дахь М.Каддафийн нэр дээр байсан битүүмжилсэн мөнгөнөөс Ливийн босогчдод олгох боломж байгаа хэмээн мэдэгдсэн. Олон улсын эсэргүүцэлтэй тулсан Каддафи улам хүнд байдалд орж, амьд үлдэх магадлал нь өдөр өдрөөр буурсаар байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )