Жил бүр 200 мянган хүн мансууруулах бодисноос болж амиа алддаг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Дэлхийд жил бүр 200 мянган хүн Мансууруулах бодис хэрэглэснээс болж нас барж байгаа тухай мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын газрын удирдагч Юрий Федотов мэдэгджээ. Тэрээр мансууруулах бодис хэрэглэгчид ДОХ, элэгний үрэвсэлийн халдвар авч байгааг цохон тэмдэглэсэн байна. Иймээс мансууруулах бодистой хийх тэмцэлд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэхийг Юрий Федотов уриалав.

Түүнчлэн “Мансууруулах бодис бол дэлхийд тулгарсан хамгийн том аюул юм. Энэ нь улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг бусниулж, дэлхийн хамтын нийгэмлэгт заналхийлж байна. Иймээс  бид мансууруулах бодисын хууль бус эргэлт төдийгүй одоогоор хориглоогүй тун аюултай бодистой хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэх ёстой” хэмээн хэлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top