Алдарт дуучин Майкл Жексоны охин 15 настай Парис Жексон өнгөрсөн лхагва гарагийн өглөө бугуйгаа огтолж цус алдан Калифорни мужийн Калабасас хотын гэрээсээ эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний ойрын эх сурвалж мэдээлжээ.
Парис Жексоны өмгөөлөгч Перри Сандерс “15 настай охин хүн танихгүй маш хүнд байдалд байсан. Өөрийн ойр байгаа хүнийг тийм хүнд байдалтай харахад амаргүй байлаа. Парис бол бие сайтай, эрүүл хүүхэд. Гэвч одоо эмнэлэгт эмчлүүлж байна. Түүний болон гэр бүлийнх нь хувийн амьдралыг хүндэтгэж үзэхийг хүсэж байна” гэж сэтгүүлчдэд хандан хэлжээ.
Парис Жексоны өөр нэгэн ойрын эх сурвалжийн хэлснээр бол өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог асуудал тулгарч амиа хорлох оролдого хийсэн байж магадгүй гэж мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )