Германы зүүн хэсэгт их хэмжээний бороо орсны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэсэн ба аврах албаныхан Дагендорф хотын оршин суугчдыг байшингийн дээвэр дээрээс нисдэг тэргээр татан авч айл өрхүүдийг үерийн уснаас аварч байна.
Түүнчлэн Германы Халле хотод сүүлийн 400 жилд үзэгдээгүйгээр голын усны түвшин нэмэгдэж 30,000 гаруй хүн орон гэрээ орхин явжээ.
Үерийн ус зөвхөн Германаар зогсохгүй Австри, Чех улсуудад аюултай нөхцөл байдал хүрээд байна. Үерийн улмаас Чехэд 8 хүн, Германд 3 хүн, Австри улсад 2 хүн амиа алдаж, 2 хүн сураггүй алга болсон байна.
Германд сүүлийн 100 жилийн туршид ийм үер болж байгаагүй ба харин Чех улсад 1997, 2002 онуудад тус тус аймшигт үер болж байсан хэмээн албаны хүмүүс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )