М.Каддафийн өргөө бөмбөгдөлтөнд өртсөнөөс 3 телевиз үйл ажиллагаагаа зогсоожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Өчигдөр Ливийн нийслэл Триполь хотноо НАТО-гийн пуужингийн довтолгоонд М.Каддафийн өргөөний цогцолборт багтах хэд хэдэн барилга байшин эвдэрчээ. Бөмбөгдөлтийн үеэр Ливийн удирдагч М.Каддафи өөр байранд хурал хийж байсан бөгөөд энэ нь түүний аминд хүрэх гэсэн оролдлого болсон хэмээн онцолж байна. Түүний өргөөг бөмбөгдөх үед ойролцоогоор 45 хүн шархадсан төдийгүй Ливийн гурван ч үндэсний телевиз үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Ливийн эрх баригчид Триполь хотноо байгаа гадаадын сэтгүүлчдээс бүрдсэн ангийг Баб аль-Азизия цэргийн баазад хүрэлцэн очихыг нь зөвшөөрчээ. Хэвлэлийнхэнд агаарын цохилтод М.Каддафийн засаг захиргааны байр хэрхэн өртсөн талаар танилцуулсан байна.   

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top