Английн Менстон хотын Сант Мери Католик ахлах сургуулийн багш, 36 настай Жефрэй Беттлэй нь хүүхдийн порно кино хийдэг байсан ба түүнийг илрүүлэх хүртэл 10 гаруй жил энэ хэргээ үйлдэж байжээ. Цагдаагийнхан түүнийг олж илрүүлэн 2011 оны 12 сард ажлаас нь халсан байна.
Гэвч Английн Боловсролын Хэлтсийн мэргэжлийн ажлын албанаас Жефрэй Беттлэйг маш сайн, чадварлаг мэргэжилтэн гэж үзээд дахин ажилдаа орохыг нь зөвшөөрчээ.
Боловсролын Хэлтсийн ахлах ажилтан Майкл Гүүв энэ шийдвэрийг гаргасан ба олны анхаарлыг татаж тэнцвэржүүлэх шаардлагатай байсан хэмээн мэдэгдэж байна.
Гэтэл өчигдөр судлаачид хүүхэд хүчирхийлсэн, хүүхдийн порно кино хийдэг 6 залуугийн нэгийг олж илрүүлсэн талаар мэдээлснээс болж хүүхдийн буяны байгууллагууд, сургуулийн ажилтан, парламентийн гишүүд Жефрэй Беттлэйг ажилд нь оруулах зөвшөөрлийг эрс эсэргүүцлээ.
Сэтгэгдэл ( 1 )
хэцүү л хорвоо болоод байна би ч гэсэн охинтой сэтгэл эмзэгэлэж явна