Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Дэлхийн цусны донорын өдөр зуравдугаар сарын 14-ны өдөр болдог билээ. Уг өдрийг угтан “Залуучуудын эрүүл мэндийн хороо”, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “ТЭСО” корпораци хамтран бусдад цусаа өгч амьдрал бэлэглэх сайн үйлсийн арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Энэ өдрийн зорилго нь хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг олгоход оршино.  Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Цусны доноруудын байгууллагуудын олон улсын холбоо, Цус сэлбэх олон улсын нийгэмлэг зэрэг байгууллагуудын санаачлагаар 2004 оноос Дэлхийн донорын өдрийг тэмдэглэсээр ирсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top