Өчигдөр Афганистаны Кандагар хотод байрладаг шоронгоос 476 хоригдол хэдэн зуун метр үргэлжлэх газар доорх урт хонгилоор дамжин оргожээ. Орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдэхдээ оргосон хүмүүсийн зарим нь шорондоо эргэн ирсэн гэнэ. Тэдний дунд Талибан хөдөлгөөний гишүүд ч байсан байна. Хэрэг гарах үеэр Кандагарын хорих газарт ойролцоогоор 1200 хоригдол байжээ. Өмнө нь хоригдлууд олноороо оргосон тохиолдол нэг бус удаа гарч байсан төдийгүй хамгийн сүүлд 2008 оны долдугаар сард тус улсын нэгэн шоронгийн шалган нэвтрүүлэх бүсэд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн удаатай. НАТО-гийн талаас тэдгээр хоригдлыг барих тал дээр туслахаа мэдэгдээд байна.
Б.Эрдэнэ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )