Лоттонд 590 сая ам. доллар хожжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Америкийн лотто хонжворт сугалааны түүхэн дэх хамгийн том азтан тодорчээ.

Америкийн Флорида мужийн Зиперхилсын оршин суугч 84 настай Глория Маккензи лотто сугалаанд 590 сая ам. доллар хожжээ.
Тэрээр сүүлийн хэдэн жилийн туршид байнга лоттонд азаа үзэж байгаа ба нийтдээ 371 сая гаруй ам.доллар хожсон байна.

Флорида мужийн Лотто хариуцсан захирал Синтия ОКонел “Лотто сугалааны азтан Глория Маккензи нь Таллахазед өөрийн хүү болон өмгөөлөгчийн хамт ирж хонжвороо авсан боловч хэвлэлийн бага хуралд оролцоогүй.  Харин тэрээр нийт 5 сугалаа худалдаж авснаас хамгийн сүүлд худалдаж авсан ганц сугалаа нь ийнхүү хожлын сугалаа байв” гэж түүний талаар мэдээлжээ .

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aztan(122.201.18.134) 2013 оны 06 сарын 07

Mundag aztai yum aa

0  |  0
Top