Казакстаны иргэн онгоц барьцаалахыг завджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Өнгөрсөн ням гарагт Италийн агаарын тээврийн “Alitalia” компанийн Парис-Ромын чиглэлд ниссэн онгоцыг барьцаалахыг завдлаа. Уг хэргийг Казахстаны иргэн, 48 настай Валерий Толмачев гэгч үйлдсэн аж. Гэмт этгээд онгоцны багийнхныг чиглэлээ өөрчлөн Ливийн нийслэл Триполь руу нисэхийг шаардсан бөгөөд тэрээр  Казахстан дахь ЮНЕСКО-гийн байнгын төлөөлөгч Аскар Абдрахмановын боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал хариуцсан зөвлөх нь байжээ.  Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд сэтгэл санааны хувьд ихэд цочирдсон байсан гэнэ. Онгоцны дөрвөн үйлчлэгч түүнийг аюулгүй болгож чадсан бөгөөд Ром хотын “Фьюмичино” нисэх онгоцны буудалд газардах үед түүнийг цагдаа нарт хүлээлгэн өгсөн байна. Онгоцонд 131 хүн явсан агаад ямар нэгэн хохирол амсаагүй талаар Казахстаны Гадаад хэргийн яамнаас энэ талаар өчигдөр мэдээллээ.

Б.Эрдэнэ. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top