Москвагийн онгоцны буудал орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ. Цагдаа нар нас барсан хүний хэн болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Агаарын тээврийн «I FLY» компанийн хөлөг Италийн Римини хотоос хөөрч, Оросын нийслэлийн «Внуково» онгоцны буудал дээр урд шөнө Москвагийн цагаар 01:00 цагийн үед газардсан байна. Буудлын техникийн ажилтнууд хөлгийг үзэж шалгаж явахдаа цогцсыг харсан байна. Харамсалтай нь нас барсан хүний нэр зорчигчдын нэрсийн жагсаалтад байгаагүй аж.
Сэтгэгдэл ( 0 )