Владимир Путин гэр бүлээ цуцлуулж байгаагаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Оросын төрийн мэдлийн телевизээр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин ярилцлага өгөхдөө гэр бүлээ цуцлуулж байгаа талаар албан ёсоор мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путин гэргий Людмила Путины дэргэд өгсөн ярилцлагадаа “бид гэр бүлээ цулуулах болсон нь бидний хамтын шийдвэр байсан. Бид өөр өөрийн тусдаа амьдралтай болсон” гэж хэлсэн байна.

Людмила Путин “Бид насанд хүрсэн 2 хүүхэддээ хайртай, тэднээр бахархдаг. Гэвч олны нүдэн дээр нууцлаг амьдралтай байна гэдэг хэцүү.” гэжээ. Мөн тэрээр албан ёсоор салалтыг дэмжсэн хуучин нөхөртөө баярлаж буйгаа илэрхийлжээ.

Тэд 1983 онд гэрлэсэн ба 1985, 1986 онд төрсөн Мария, Екетарина гэдэг хоёр охинтой юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuugii(202.126.89.210) 2013 оны 06 сарын 07

soliorchih yumaa. uur yu gehewdee

0  |  0
Top