ХБНГУ-ын канцлер Ангела Меркель үерт автсан газруудаар явж үзэн өөрсдийн нөөц боломжоо дайчлан чадах бүхнээ хийх болно гэж ард иргэддээ амлаж байна. Одоогийн байдлаар үерийн хохирлын хэмжээг нарийн гаргах боломжгүй байгаа ба яаралтай тусламж болгон эхний ээлжинд 100 сая еврог тус улсын засгийн газраас гаргахаар болжээ.
Үерийн ус татарсны дараа хохирлын хэмжээг тооцон дахин нэмж хөрөнгө мөнгө гаргах болно гэдгээ Ангела Меркель амлаад байна.
Германы зөвхөн Захсен мужийн хохирлын хэмжээ л гэхэд одоогийн байдлаар 2 тэрбум евро болоод байна гэж Санхүүгийн сайд Вольфганг Шойблэ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )