Bloomberg-д Монголын сэргээгдэх эрчим хүчний талаар мэдээлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Монгол улс салхин тээрмээр ажилладаг хамгийн том цахилгаан станц барих ажлаа энэ сард эхлэхээр төлөвлөөд байна. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах засгийн газрын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд сүүлийн 30 жилд баригдаж буй хамгийн том цахилгаан станц болох ба үүнд 122 сая $ төсөвлөжээ.

Клийн Энержи ХХК нь 31 турбин хөдөлгүүр ашиглан 50 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт 72 км-ын зайтай барихаар төлөвлөсөн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Энх-Амгалан гүйцэтгэлийн ажлыг 6 сарын 20-нд эхлэхээр төлөвлөөд байгаагаа мэдэгдэв.

Монгол улс аж үйлдвэр болон уул уурхайгаа эрчим хүчээр хангах чулуун нүүрсний түлш гаргаж авахаар ажиллаж байна. Тус улсын засгийн газраас 2020 он хүртэл нийт эрчим хүчнийхээ 20-25%-ыг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авахаар төлөвлөжээ.

Тус улсын засгийн газраас гаргасан энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд салхин тээрэм барих зайлшгүй шаардлагатай болж байгаа юм байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотыг дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлж байгаа Ираны Ахваз хотын дараа хоёрдугаарт орж байгааг анхааруулжээ.

Нийслэл хотын оршин суугчид өвлийн улиралд -30 хэмд хүрэх үед нүүрс түлж гэрээ халаадаг байна. Харин Клийн Энержи ХХК-ын ажилчид энэхүү салхин тээрмийг барьснаар жилд 122,000 т нүүрс, 1,6 сая тонн ус болон 180,000 т нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг хэмнэх болно гэж хэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boldoo(202.126.89.177) 2013 оны 06 сарын 07

bolj l nshdee zaaval nuurs shataaj hort utaa gargaj bhaar

0  |  0
Top