19 настай поп од Жастин Бибер болон түүний менежер нар Брансоны сансрын хөлгөөр аялахаар болсон талаар Виржин Галактикийг үндэслэгч Ричард Брансон твиттер хуудсандаа жиргэж тэдний шийдвэрт баяр хүргэсэн байна.
Брансоны сансрын хөлөг нь анхны сансрын нислэгийн туршилтаа өнгөрсөн 4-р сард хийсэн ба энэ оны сүүлчээр хөлөг дүүрэн зорчигчтой сансрын нислэгийн туршилтаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Биб, Браун нар Брансонтой “сансарт хөгжмийн видео бичлэг хийцгээе” хэмээн твиттер хуудсаараа жиргэв.
Энэ нь Жастин Биберийн сансарт концерт тоглож дэлхийн од болох анхны мөрөөдөл биш бөгөөд байнга л ямар нэгэн өвөрмөц тоглолт мөрөөдөж байдаг байна. Харин НАСА-аас түүнд энэ тал дээр туслах болно гэж хариулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Nasa ene ter gej baihaar manai Sansart ireed l hiichehvel bolno sh dee kkk.