“Биеэ үнэлэгч байх нь аз жаргалтай” гэсэн нэртэй компанит ажлыг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Бразилийн Эрүүл мэндийн яамнаас “биеэ үнэлэгч байх нь аз жаргалтай” гэсэн нэртэй зар сурталчилгааны компанит ажлыг улс орон даяар зохион байгуулж байсан ба олон нийтийн шүүмжлэлд өртөн компанит ажлаа зогсоожээ.

Бразилд биеэ үнэлэхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг ба тус оронд болох 2014 оны Дэлхийн Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 онд болох Олимпын наадмаас болж үндэстэн даяараа энэ хуулийг эсэргүүцэж байгаа билээ.

“Биеэ үнэлэгч байх нь аз жаргалтай” гэсэн нэртэй энэхүү компанит ажил нь биеэ үнэлэгчдийн тоог багасгах, найдвартай бэлгийн харьцаанд орохыг уриалах зорилготой байсан ба  “Хайрт минь би бэлгэвчгүйгээр чадахгүй” гэсэн уриатай плакат тарааж байсан байна.

Өнгөрсөн мягмар гарагт тус улсын Эрүүл мэндийн сайд Александра Падила энэ бол биднээс олон түмэнд хүргэх ёстой санаа биш гэж хэлэн энэ ажиллагааг зогсоосноо мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top