Миннесота хотын хагас марафон гүйлтэд бэлдэж байсан эмэгтэй 2 цагийн бэлтгэл хийж гүйж ирсний дараа нуруугаар нь маш хүчтэй өвдөн эмнэлэгт хүргэгдсэн ба эмнэлэгт очоод жирэмсэн гэдгээ мэджээ. Харин дараа өдөр нь тэрээр хүүхдээ төрүүлсэн байна.
3 хүүхдийн эх, 33 настай Стэйн өнгөрсөн даваа гарагт төрөхийн өмнөхөн жирэмсний ямар нэгэн шинж тэмдэг огт мэдрээгүй ба жин нь нэмэгдэж ямар нэгэн үр хөврөлийн хөдөлгөөн ч мэдрэгдээгүй явсан гэнэ. Түүнээс гадна нөхөр нь үр боолгох мэс засалд орж байжээ.
Стэйн эмнэлэгт ирээд энэ талаар мэдээд “Энэ худлаа, ямар ч боломжгүй зүйл” гэж хэлж байжээ.
Стэйн болон түүний нөхөр Жон нар 11 ба 7 настай 2 хүүхэдтэй ба Жон өмнөх эхнэрээсээ 20, 19, 17 настай 3 хүүтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
bj magadguil ym hun hunii bie fislogy oorshde bi 2deh huhde 3sartaidn medsen.uridn 1sar hurechgui bhdn medej bsn.
gedes ni tomroogui ymu haasha ym tomrohgui bj bgaal genet tordog bol mon saihnaa tegul hedl bol heden huhed gargamaar bn shu
хаха эмэгтэй баригdаа $аасанм :D