Английн Хатан Хаан II Елизабетийн нөхөр ханхүү Филлип өдгөө 91 настай ба өнгөрсөн пүрэв гарагт мэс засал хийлгэхээр Лондонгийн эмнэлэгт хэвтжээ. Тэрээр хатан хааны зуны цэцэрлэгийн баярын арга хэмжээнд оролцсоны дараа эмнэлэгт хүргэгдсэн ба 2 долоо хоногийн хугацаанд хэвтэх байх хэмээн Букингемийн ордны сурвалжлагчид мэдээлэв.
Эдинбургийн гүн Филлипийг гэдэсний шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ба үүнийг өмнө нь төлөвлөсөн байжээ. Тэрээр цаг агаарын байдлаас болж бага зэрэг чилээрхсэн бөгөөд албан ёсны уулзалтаа хойшлуулсны дараахан ийнхүү мэс засал хийлгэхээр болсон байна.
Гүн Филлип энэ сарын 10-нд 92 нас хүрэх ба өнгөрсөн оны 8 сард хамгийн сүүлд давсагны халдвараар өвчлөн эмнэлэгт хэвтэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )