Тони Блэйрийн эхнэрийн дүү лалын шашны ёсоор хувцасладаг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 08

45 настай Лаурэн Бүүт нь Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйрийн эхнэр Чери Блэйртэй эгч дүүс ба энэ оны эхээр Сохали Ахмедтай лалын шашны ёс заншлаар гэрлэсэн билээ.

Гэвч Сохали Ахмед нь өмнөх эхнэр Фэйза Ахмедтай Их Британийн хуулийн дагуу 16 жилийн өмнө гэрлэжээ. Анхны эхнэр Ахмед нь шинээр гэрлэсэн хосуудын гэрт зочилж ирэхдээ хадагтай Лаурэн Бүүтийг түүний нөхрийг хулгайлсан хэмээн буруутгаж байсан гэнэ. Одоо тэрээр нөхрөөсөө тусгаарлаж Техасд 3 хүүгээ харан амьдарч байгаа ба харин гэр бүлээ цуцлуулаагүй гэж хэлдэг байна.

Хадагтай Лаурэн Бүүт 2010 оны 10 сард ихэнх лалын шашинтай эмэгтэйчүүдийн нэгэн адил энэ шашныг хүндэтгэж үзэн лалын шашинтай боллоо хэмээн өөрийгөө зарлаж байжээ. Тэрээр үүнээс хойш лалын шашны эмэгтэйчүүдийн нэгэн адил хувцаслах болов. 

Одоо хосууд Лондонд байдаг 500,000 фунтын үнэтэй байрандаа Лаурэн Бүүтийн 2 охинтой хамт амьдардаг гэнэ. Хадагтай Бүүт одоо байнга бүтэн биеэ халхалсан хувцас өмсөж явдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top