Мексикт зуу, зуун нүцгэн дугуйчид Дэлхийн нүцгэн дугуйчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Хэдэн жилийн өмнөөс дугуй унахын сайн талыг сурталчилах, шатахууны хэрэглээг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор энэ өдрийг Канадад тэмдэглэж байжээ. Одоо бол жил бүр өөр, өөр улсад тэмдэглэн өнгөрүүлдэг ёс тогтсон бөгөөд зохион байгуулагчид нүцгэн дугуйчдын аюулгүй байдалд ихэд санаа зовох болсон байна. Учир нь Мехико зэрэг дэд бүтэц муу хөгжсөн оронд дугуйчид авто тээврийн осолд орох магадлал мөш өндөр байдаг аж.
Нүцгэн дугуйчдын өдөрлөгт оролцсон дугуйчин Иованаа Флойд "Мехико хотод дугуй унана гэдэг хар дарсан зүүд шиг түгшүүртэй юм. Бид өглөө гэрээсээ гараад эргэж ирэх эсэхээ мэдэхгүй шүү дээ” гэжээ. Тус парадад 300 гаруй дугуйчид оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )