Өмнөд Солонгосын Ионхап агентлагийн мэдээлснээр Умард болон Өмнөд Солонгос улсууд Сөүл хотод ирэх лхагва, пүрэв гарагт дээд хэмжээний уулзалт хийхээр хэлэлцэн тохиролцжээ.
Энэхүү уулзалт нь хоёр улсын хооронд хэдэн сарын туршид үргэлжилсэн хурцадмал байдлын дараа ийнхүү болох гэж байгаа ба 2007 оноос хойш хийж байгаа хамгийн анхны дээд хэмжээний уулзалт юм байна.
Умард Солонгос өмнөдийн 53,000 ажилчдыг Кэсон аж үйлдвэрийн бүсээс цэргийн хүчээр гаргасны дараа энэ цогцолборыг дахин нээж магадгүй гэсэн найдвар төрүүллээ.
Хэдийгээр удахгүй болох хоёр Солонгосын уулзалтын үр дүнг одоогоор таамаглахад хүнд байгаа боловч энэ уулзалт хийх тохиролцоонд хүрэхийн тулд нэлээд хугацаа шаардсан юм.
Өмнөд Солонгос улс Кэсоныг дахин нээж үйл ажиллагаа эхлэхийн өмнө баталгаа шаардаж байгаа ба цаашид Умард Солонгосын хувьд улс төрийн шалтгаанаар энэ цогцолборыг хаана гэдэг хүнд асуудал болоод байна. Мөн түүнчлэн хоёр Солонгос дахин хэлэлцээр хийх болсон нь цаашид асуудал эерэгээр шийдэгдэх горьдлого, найдвар төрүүлсэн хэрэг болж байна хэмээн хэвлэлийнхэн мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )