Моссад, Шин Бет нь Израилийн тусгай албад юм. Тэгвэл эдгээр тусгай албадын төсөв Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн үед 26 хувиар нэмэгдсэн гэдгийг Iran Press TV мэдээлжээ. Тус улсын гадаад, сөрөх тагнуулын байгууллагууд Ерөнхий сайдын мэдэлд байдаг юм. Түүнчлэн 2008 онд Эхуд Олмэртийг тус улсын Ерөнхий сайд байх үед тусгай албадын төсөв 1.29 тэрбум ам.доллар байсан аж. Тэгвэл Б.Нетаньяхугийн үед буюу 2011 онд хоёр байгууллагын төсөв нийлээд 1.52 тэрбум ам.доллар байсан бол 2012 онд 1.63 тэрбум ам.доллар болж өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )