Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела элэгний өвчний улмаас эмнэлэгт хэвтээд хоёр хонож байгаа ба түүний төлөө залбирахаар сүмд ирэгсдийн тоо улам нэмэгдсээр байна.
Тэрээр маш хүнд байдалтай эмнэлэгт хэвтсэн ба албаныхан өнгөрсөн бямба гарагаас хойш түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
BBC-ын Претория дахь сурвалжлагч Карен Аллэн ням гарагт түүнийг эргэж тойрон уулзаж байсан хамаатан саднуудыг ажиглахад сэтгэл санааны хувьд хэвийн, өөдрөг байсан хэмээн мэдээлэв.
Өмнөд Африкийн хэвлэлүүдээр “түүнийг тайван байлгаж, бурханд даатга” хэмээн Нельсон Манделагийн найз, ахмад зүтгэлтэн Эндрью Мангени түүний гэр бүлээс шаардаж байгаа талаар нийтэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )