АНУ-ын Тагнуулын Төв газрын техникийн ажилтан байсан 29 настай Эдвард Снөүдэн нь тус улсын хяналтын программын талаар мэдээллийн нууцыг тараасан гол эх сурвалж гэдгийг тагнуулынхан олж илрүүлжээ.
Эдвард Снөүдэн өмнө нь Тагнуулын Төв газрын техникийн ажилтан байсан ба одоогоор Бүүз Аллэн Хамилтоны хамгаалалтын ажилтан болоод 3 сар гаруй болж байгаа гэнэ.
Америкийн Тагнуулын Төв газрын цуглуулдаг хэдэн сая утасны дуудлага болон хяналтад байдаг интернетийн мэдээллийн тусламжтайгаар түүнийг илрүүлсэн хэмээн албаныхан мэдэгдэв.
Харин одоогоор түүний хэргийг Тагнуулын Төв газраас шүүхэд шилжүүлээд байна.
Эдвард Снөүдэний тагнуулын газрын хяналтын программын талаар нууц мэдээлэл тараасан үйлдэл нь манай байгууллагын үнэ цэнэ, сахилгын дүрмийг зөрчиж, гутаан доромжилсон хэрэг боллоо гэж тагнуулын албаныхан мэдэгдэл хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )