Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд нарийхан бэлхүүстэй байна гэдэг маш их дасгал хийж, хоолны дэглэм удаан хугацаанд барьсны үр дүнд бий болдог амаргүй зүйл. Харин Германы нийслэл Берлин хотод амьдардаг 24 настай Мишел Хобкегийн хувьд арай өөр гэнэ. Тэрээр сүүлийн 3 жилийн хугацаанд унтахдаа хүртэл корсет өмссөний үр дүнд 60 см байсан бэлхүүсийг 40 см хүртэл нарийхан болгож чаджээ.
Бусад нарийхан бэлхүүстэй загвар өмсөгчийг бодвол Мишел Хобке илүү нарийхан бэлхүүстэй байгаа ба одоо бүр 38 см болгоно гэсэн зорилго тавьж байгаа гэнэ.
Дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй Америкд байсан ба түүний бэлхүүсний тойргийн хэмжээ 38 см байжээ.
Эмч нар 80см-ээс дээш тойргийн хэмжээтэй бэлхүүстэй эмэгтэйг зүрхний өвчин гэх мэт олон өвчинд өртөх магадлал ихтэй байдаг гэж үздэг байна. Их Британид эмэгтэйчүүдийн 57% нь хэвийн хэмжээнээс давсан бэлхүүстэй байдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Сэтгэгдэл ( 4 )
ямар аймар юм бэ шал тэнэгийн энэ эрүүл бишээ. гоё харагдахгүйн байна.
yoo araich iim baij bolohgui ooriigoo oor hunii nudeer haraad uzeesee bilee
ene bol uvchin
mash muukhai zuudend ormoor yum baina