Оросын балетын од Николай Цискаридзе Их Театрын удирдлагатай зөрчилдсөний улмаас энэ сарын сүүлчээр Их Театрыг орхихоор шийджээ.
Харин өнгөрсөн бямба гарагт Их Театрын удирдах албаныхан хуулийн маргаан, янз бүрийн шуугианаас болж гэрээг цуцалж байгаа ганц хүн нь Николай Цискаридзе биш гэсэн мэдэгдэл хийв.
Николай Цискаридзе нь Их театрт 20 гаруй жил ажиллаж байгаа ба одоо хүчинтэй байгаа гэрээний хугацаа дуусахаар энэ сарын 30-нд театраа орхихоор болжээ.
Өнгөрсөн 1-р сард өгсөн ярилцлагадаа тэрээр Их Театрын удирдлагын түүний эсрэг хийж буй мөрдлөгийг буруутгасан ба удирдлагыг түүнийг хорлохоор хүчил хэрэглэсэн талаар мэдэгдэл хийсэн нь тухайн үедээ дэлхий нийтийг цочирдуулан гайхшруулсан хэрэг болсон билээ. Харин театрын удирдлагууд тухайн үедээ энэ мэдэгдлийг няцаасан байна.
Харин энэ ярилцлагын дараа 2 –р сард бүжигчин маань театрын удирдлагаас зөвшөөрөл авахгүйгээр ярилцлага өгсөн хэргээр 2 ч удаа удирдлагаасаа зэмлэл хүртэж байжээ. Мөн тэрээр өмнө нь тус театрын 6 жилийн шинэчлэлийн үр дүнг шүүмжилж байв.
Николай Цискаридзе нь саяхан “Риа Новости” агентлагт “энэ бол зөвхөн мөрдлөгө” гэсэн ганц л үг хэлсэн ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Их Театрын удирдлагууд 2003 онд бүжигчин Анастасия Волочковаг жин нэмэгдсэн гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан ба үүнээс болж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан билээ. 2004 онд Анастасия Волочковаг шүүхийн шийдвэрээр дахин ажилд нь буцаан томилсон ба түүнээс хойш бүжигчин ажлаа хийсээр байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )