Германд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 18-40 насны эмэгтэйчүүдээс бүрдсэн феминистүүдийн идэвхтэй бүлэг байдаг ба байгуулагдаад дөнгөж 1 жилийн нүүр үзэж байна. Тэд эрчүүдийн ноёрхлын эсрэг, эмэгтэйчүүдийн бүрэн эрхийн төлөө нэгдэж тэмцдэг эмэгтэйчүүд юм.
Өмнө нь феминист үзэлтнүүд жинхэнэ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж чаддаг байсан бол өнөө үед хэт туйлширсан, эмх замбраагүй байдлыг үүсгэгчид болоод байгаа дүр зураг харагдаж байна.
Феминист бүлгийн гишүүд 2013 оны 4 сард Берлинд байдаг лалын сүмийн өмнө Тунисын нэгэн эмэгтэйг дэмжиж нүцгэн цээжээ гарган жагсаж байжээ.
Харин өнгөрсөн баасан гарагт 3 феминист эмэгтэй канцлер Ангела Меркелийн ажлын байрны өмнө Тунисын шоронд хоригдоод байгаа хэд хэдэн гишүүдийнхээ төлөө тэднийг дэмжиж жагсаж байгаад цагдаа нарт баригдан журамлагдсан байна.
Тэд Ангела Меркелийг Тунисын эрх баригчидтай уулзан өөрийн гишүүдээ суллуулахыг шаарджээ.
Ангела Меркель үүний хариуд Тунисын ерөнхий сайд Али Ларайдтай уулзаж Германы Хамбургийн феминистүүдийн талаар ярилцах болно гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Manaihniiiii oorsdiiiigoooo od gej helvvleh gej.ydsan misvvdiin hajuud ed nar chi harin sogooo nuuud uuu ?