Их Британийн телевизийн хөтлөгч, хэвлэл мэдээллийн ажилтан асан Карол Вордерман нь өдгөө 52 настай боловч isme.com онлайн загварын хувцасны худалдааны 2013 оны зуны загварыг өмсөхөөр гэрээ хийн ажиллаж байна.
Түүнийг дөнгөж энэ 2-р сард isme.com-ын шинэ нүүр царай хэмээн зарласан боловч одоогоор үйлчлүүлэгчдийн дунд нэр хүнд нь огцом өсчээ.
Карол дөнгөж загвар өмсөгчөөр ажиллахаар шийдвэр гаргасны дараахан “Миний хувьд 50 насандаа ямар нэгэн шинэ юм оролдож үзэх боломж гарлаа. Нас гэдэг бол зөвхөн тоо. Тиймээс хүн насандаа тохируулж бус өөрийн биеийн хэлбэр, загварын мэдрэмжиндээ тохируулж хувцаслах хэрэгтэй ” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
сэтгэлээрээ залуу байна гэдэг энэдээ
mundag bnaa