Германы загвар өмсөгч Хайди Клум “Runway” –ын шүүгчээс телевизийн хөтлөгч хүртэл амжилттай дэвшин ажиллаж чадсан ба одоо NBC телевизийн “America’s Got Talent” буюу “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ.
Одоо 40 настай загвар өмсөгч маань загвар өмсөгчийн ажлын хажуугаар “Ранвэй ” төсөл болон “Германы шинэ топ модель” нэртэй загварын цуврал нэвтрүүлгүүдийг хөтөлдөг билээ.
Харин одоо тэрээр хуучин “Spice Girl” хамтлагийн дуучин байсан Мэл Би, хошин урлагийн жүжигчин Хови Мандел, радиогийн нэвтрүүлэгч Ховард Стерн нартай зэрэгцэн шүүгчээр ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )