Японы иргэн Масахито Ёшида өдөр бүр үргэлжилдэг нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхөөр шийдэж явган аялахаар болжээ. Масахито Ёшида 2009 оны 1 сард Хятадын Шанхай хотоос аялалаа эхэлж байсан ба Ази, Европ, Америк, Австри тивүүдээр аялж 4.5 жилийн дотор 40 мянган км замыг явганаар туулан өчигдөр эх орондоо эргэн ирж аялалаа өндөрлөжээ.
32 настай Ёшида зөвхөн борооны цув, майхан, зургийн аппарат, зөөврийн компьютер, хувцас, хоол хүнс авч явдаг байсан гэнэ.
Тэрээр будаа, гоймонг жижиг гал дээр чанаж иддэг байсан ба замын хажууд зүлгэн дээр майхнаа барьж унтдаг байв. Заримдаа тухайн нутгийн оршин суугчид гудас, ор өгч тусалдаг байжээ.
Аялалынхаа явцад тэрээр Австрали тивийг туулан Сингапур, Вьетнамаар дамжин Азид ирсэн ба энэ хооронд эрүүл мэндийн хувьд ямарч хүндрэл гараагүй өдөрт 30км алхдаг байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
awstri tiw geji baidagguy yum