Ерөнхий сайд Рэсэп Эрдоган “Тэвчээрт төгсгөл гэж бий”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Туркийн ерөнхий сайд Рэсэп Эрдоган тус улсын засгийн газрын эсрэг 10 дахь өдрөө эсэргүүцэн жагсаж байгаа жагсагчдыг цагдаа нарын хүчээр зогсоожээ. Өнгөрсөн ням гарагт цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэн усаар шүршиж жагсагчдыг буулгаж авав.

Ерөнхий сайд Рэсэп Эрдоган нийслэл Анкара хот болон өмнөд нутгийн Адана хотын жагсагчдад хандан хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлдээ тэрээр “Бид тэвчээртэй. Цаашид ч тэвчээртэй байх болно. Гэвч тэвчээрт бас төгсгөл гэж бий. Жагсагсдын ард нуугдаж улс төр хийх гэж байгаа хүмүүс улс төр гэж юу байдаг талаар эхлээд сурах хэрэгтэй. Бид гудамжны өдөөн хатгалгад бууж өгөх хүмүүс биш” гэж хэлж байжээ.

5-р сарын 31-нд Туркад Эрдоганы засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал эхэлснээс хойш хэд хэдэн дэлбэрэлт болж хэдэн арван хүний амь нас үрэгдэж 4300 гаруй хүн бэртэж гэмтээд байна гэж Туркийн Анагаах Ухааны Холбооноос мэдээлсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top