Хятадын сансрын нисэгчид хөөрөхөд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Хятад улс сансар судлалын хөтөлбөрөө үргэлжлүүлэн 5 дахь сансрын хөлгөө 3 сансрын нисэгчийн бүрэлдэхүүнтэйгээр хөөргөж  тойрог замд оруулахад бэлэн болжээ.

Хятадын Сунхуа агентлаг “Шенцоу-10” сансрын хөлөг энэ мягмар гарагт Хятадын говьд орших “Жигуан” хиймэл дагуул хөөргөх төвөөс орон нутгийн цагаар 17:38-д хөөрөх болсон гэж мэдэгдлээ.

Энэ хөлөг нь “Тиангон-1” хөлгийн сүүл хэсэг ба “Тиангон-1” нь 2011 оны 9 сараас хойш сансрын тойрог замд ажиллаж байгаа юм байна. Сансрын нисэгчид сансарт ажиллах 15 хоногийн дотор хөлгийн арын хэсгийг шилжүүлж угсрахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top