Худалдааны төвд цуврал дэлбэрэлт болж 70 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Иракын хойд нутагт дараалсан дэлбэрэлтүүд болж 70 хүн амь насаа алдсан хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээллээ. Өчигдөр өдөр худалдааны төвд цуврал дэлбэрэлт болсон бол түүний дараа хоёр ч машин дэлбэрч олон тооны хүн амь насаа алдсан байна.Эдгээр дэлбэрэлтүүдийг амиа золиослогч этгээд үйлдсэн хэмээн үзэж байгаа аж. Одоогоор нас барсан иргэдээс гадна 50 гаруй хүн хүнд шархадсан байна. 

Дэлбэрэлт болсон уг газар өмнө нь мөн адил дэлбэрэлт болж байсан бөгөөд нутгийн оршин суугчид Жудайда аль Шат дүүргийг элдэв дэлбэрэлт болдгоороо алдартай бүс нутаг хэмээн үздэг аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд энд дэлбэрэлт, хүчирхийлэл газах авах болсон бөгөөд өнгөрсөн сард 2008 оноос хойш хамгийн аюултай цуст дэлбэрэлт болж, 1045 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ. Мөн энэхүү мужаас 35 км-ын цаана оршин суннитуудын голчлон амьдардаг Багуба дүүрэгт гэхэд өнгөрсөн долоо хоногт хоёр машин дэлбэрч, 41 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top