Америкийн Пенсилвани мужийн Уилкс Барре хотын иргэн 45 настай Жулия Каплес сүүлийн 30 жилийн туршид сайн дураараа цусаа өгдөг донорын цусыг ууж байгаа гэнэ. Тэрээр сар бүр хагас галлон буюу 2 л орчим хүний цус уудаг ба уусны дараа илүү эрч хүчтэй, залуу болсноо мэдэрдэг гэжээ.
Жулия өмнө нь өөрийн оршин суудаг хотын нэгэн найзынхаа цусыг байнга уудаг байсан ба хуучин нөхөр Дональд Лацаровичтай танилцсанаас хойш тэд бие биенийхээ цусыг тогтмол уудаг болжээ. Хосууд 2000 онд вампируудын ёс заншлаар нэг нэгнийхээ цусыг ууж хуримаа хийсэн байна.
Харин хүү Алексэйг төрснөөс хойш нөхөр Лацарович нь хүний цус уухаа болсон ба тэдний хэн нэг нь жинхэнэ эцэг эхийн ёсоор амьдрах ёстой гэж боддог болсон гэнэ.
Одоо хүү Алексэй нь 9 настай, охин Ариэл нь 24 настай ба ээжийнхээ энэ байдалд тун дургүй, цаашид өвчин авах эрсдэлтэй гэж үздэг байна. Түүний нөхөр Жулиаяг маш сайн ээж боловч энэ үйлдлээ зогсоох хүсэлгүй байдаг талаар ярьжээ.
Харин Жулия донороо интернэтээр олдог ба тэднийг заавал цусны шинжилгээнд оруулдаг гэнэ.
АНУ-ын Нью Иорк хотын “Маун Синай” эмнэлгийн эмч Стевэн Грүүнштайн “Хүн төрөлхтөний түүхэнд хүний цус уудаг олон ёс заншил, соёл байдаг боловч энэ нь тэдний биед ямар нэгэн хэрэгтэй бодис дутагдсанаас болдог. Хүний цусанд төмөр, уураг, давс зэрэг химийн элементүүд байдаг. Гэвч би хүний цус уухыг эрс хоригломоор байна. Яагаад гэвэл ДОХ, вируст гепатит болон маш олон төрлийн өвчний бактери цусанд байдаг ба цусаар дамждаг. Энэ бол маш өндөр эрсдэлтэй” гэж анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
ugaasaa mgl oron tsusnii donor dutagdaj baihad chin yun bampir we ene emegtein tsus uudag owchin ni tendeel ym baigaa biz hend hamaatai gej niitelj baigaa ym be
odnoog demjij bna sanal neg bna shu
ene gur buliin humuus setgetsiin uvchtei yum bish uu